R-ыг тархвар судлал, нийгмийн эрүүл мэндэд ашиглах нь
Энэхүү ном дараах зорилтуудтай:
- Эпи R кодын түргэн лавлагаа хэлбэрээр туслах
- Нийтлэг тархвар судлалын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн даалгавар-төвт жишээнүүдээр хангах
- R луу шилжиж буй тархвар судлаачдад туслах
- Интернет холболт муутай орчинд офлайн хувилбар[Download handbook and data] ашиглан хандах боломжтой**
Тархвар судлаачид тархвар судлаачиддаа зориулж бичив
Бид дэлхийн өнцөг булан бүрд буй тархвар судлаачид бөгөөд энэ номыг өөрсдийн мэргэжил нэгтнүүддээ санал болгохын тулд чөлөөт цагаараа бичлээ. Та бүгдийн санал хүсэлт, урмын үгийг хүлээн авахад таатай байна:
- Маягт санал хүсэлтийн маягт
- Имэйл epiRhandbook@gmail.com эсвэл жиргээ @epiRhandbook
- Манай Github repository руу асуудлаа (Issues) оруулах
Энэхүү гарын авлагыг хэрхэн ашиглах вэ
- Номын гарчгуудын агуулгыг харах, эсвэл хайлтыг ашиглана уу
- Кодыг хуулахын тулд “хуулах” товчийг дарна уу
- [Жишээний датаг][Гарын авлага болон дата татаж авах] ашиглан дагаж хийж болно
- Дэлгэрэнгүй материалыг хуудас бүрийн “Нэмэлт материал” хэсгээс үзнэ үү
Офлайн хувилбар
[Гарын авлага болон дата татаж авах] хуудаснаас зааврыг харна уу.
Талархал
Энэхүү гарын авлагыг дэлхий даяарх эпидемиологичид өөрсдийн орон нутаг, муж, үндэсний эрүүл мэндийн байгууллагууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Médecins Sans Frontières / Хил хязгааргүй эмч нар (MSF), эмнэлэг, их сургуулиуд зэрэгт ажиллаж буй туршлагаас үндэслэн хамтын ажиллагааны үр дүнд бүтээсэн болно.
Энэхүү гарын авлага нь ямар нэгэн байгууллагын гаргаж буй бүтээл биш юм. Хэдийгээр бид номны агуулга үнэн зөв байхыг хичээсэн ч энэхүү номонд багтсан агуулгад баталгаа өгөхгүй.
Оролцогчид
Ерөнхий редактор: Neale Batra
Төслийн үндсэн баг: Neale Batra, Alex Spina, Amrish Baidjoe, Pat Keating, Henry Laurenson-Schafer, Finlay Campbell
Зохиогчид: Neale Batra, Alex Spina, Paula Blomquist, Finlay Campbell, Henry Laurenson-Schafer, Isaac Florence, Natalie Fischer, Aminata Ndiaye, Liza Coyer, Jonathan Polonsky, Yurie Izawa, Chris Bailey, Daniel Molling, Isha Berry, Emma Buajitti, Mathilde Mousset, Sara Hollis, Wen Lin
Хянагчид: Pat Keating, Annick Lenglet, Margot Charette, Danielly Xavier, Esther Kukielka, Michelle Sloan, Aybüke Koyuncu, Rachel Burke, Kate Kelsey, Berhe Etsay, John Rossow, Mackenzie Zendt, James Wright, Laura Haskins, Flavio Finger, Tim Taylor, Jae Hyoung Tim Lee, Brianna Bradley, Wayne Enanoria, Manual Albela Miranda, Molly Mantus, Pattama Ulrich, Joseph Timothy, Adam Vaughan, Olivia Varsaneux, Lionel Monteiro, Joao Muianga
Зураг/дүрслэлүүд: Calder Fong
Санхүүжилт, дэмжлэг
Гарын авлагад дэлхийн талбарын эпидемиологийн сургалтын хөтөлбөрүүдийн (FETPs) сүлжээ болох TEPHINET-ээс COVID-19 яаралтай хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх буцалтгүй тусламжаар санхүүжилт авсан.
Захиргааны дэмжлэгийг EPIET төгсөгчдийн сүлжээ ([EAN] (https://epietalumni.net/)) үзүүлсэн бөгөөд нэн ялангуяа Annika Wendland-д талархал илэрхийлж байна. EPIET бол Европын интервенц эпидемиологийн сургалтын хөтөлбөр юм.
Энэхүү гарын авлагыг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн Хил Хязгааргүй Эмч нар (MSF) байгууллагын Амстердамын үйл ажиллагааны төвд (OCA) тусгайлан талархал илэрхийлж байна.
Энэхүү бүтээлийг Олон улсын эрүүл мэндийн ажлын хэсгийн хөтөлбөр болох TEPHINET-ээр дамжуулан Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвүүдээс (CDC) NU2GGH001873 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжүүлсэн. Бүтээлийн агуулгыг зөвхөн зохиогчид хариуцах бөгөөд агуулга нь Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвүүд, Эрүүл мэнд, хүн амын яам, Олон улсын эрүүл мэндийн ажлын хэсэг, Inc. эсвэл TEPHINET-ийн албан ёсны үзэл бодлыг илэрхийлэхгүй болно.
Сэдэл
Гарын авлагын агуулгыг хөгжүүлэх мэдлэгээр хангасан олон тооны хичээл, виньетүүдийг тус тусын хуудсанд оруулсан болно.
Ерөнхийдөө дараахь эх сурвалжууд энэхүү гарын авлагад нөлөө үзүүлсэн:
“R4Epis” төсөл (MSF, RECON хоёрын хамтын ажиллагаа)
R Эпидемикийн Консорциум (RECON)
R-ыг Дата шинжлэх ухаанд ном (R4DS)
bookdown: Ном, мэргэжлийн баримт бичгүүдийг R Markdown ашиглан зохиох нь
Netlify энэхүү вэб хуудсыг байршуулдаг
Ашиглалтын нөхцөл ба Лиценз
Лиценз
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.
Академик курсууд, эпидемиологийн сургалтын хөтөлбөрүүд энэхүү гарын авлагыг ашиглан суралцагчиддаа хичээл заах нээллттэй. Хэрэв танд энэхүү номыг ашиглах зорилтын тань талаар асуулт байвал epirhandbook@gmail.com имэйлээр илгээнэ үү.
Хувь нэмрээ оруулах
Хэрэв та номын агуулгад хувь нэмрээ оруулахыг хүсч байвал Github-ын Issues хэсгээр эсвэл имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Бид номын шинэчлэлийн хуваарийг боловсруулан, хэрхэн хувь нэмрээ оруулах зааврыг бэлдэж байна.
EpiRhandbook төсөл нь Contributor-ын ёс зүйн дүрэмтэй болохыг анхаарна уу. Энэхүү төсөлд хувь нэмэр оруулснаар та үүний нөхцлийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна.